Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил, 3х4 хэмжээтэй зуны байшин, 3х4 хэмжээтэй амбаар, иргэн Д-ын 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Ө-ийн 5 ханатай гэр, эд хогшил, айлын 18х8 хэмжээтэй зуны байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтраажээ.Мөн хагас сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, "Улаанбаатар импекс" ХХК-ийн хашаанд газ дэлбэрсэн, олон хүн хордсон байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход компаний хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын 1 ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны 5 иргэн өртөж гэмтэж, түлэгдсэн байсныг Хордлогийн төвд хүргэж өгсөн байна. Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татаж саармагжуулалт хийж аюулгүй байдлыг хангажээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9731
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих