Найз нөхөдтэйгээ үе үе уулзалдаж байвал эрчүүд төдий хэмжээгээр аз жаргалтай болдог хэмээн Оксфордын их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Хэрэв эр хүн андуудтайгаа долоон хоногт хоёроос доошгүй удаа уулзах боломжтой бол энэ нь түүнийг аз жаргалтай болгодог гэж Британийн сэтгэл судлаач Робин Данбар ярьжээ. Эрчүүд цуглаад юу хийх нь огтхон ч чухал биш гэнэ. Ямар ч байсан уулзалдвал тэдний сэтгэл санааны байдал мэдэгдэхүйц дээшилдэг байна. Судалгаа явуултал найзуудтайгаа долоон хоногт 2-3 удаа уулздаг эрчүүд дараагийн долоон хоногт сэтгэл санаагаар өндөр явдаг болох нь тогтоогдов. Уушийн газар суух юм уу спортоор хичээллэвэл сэтгэл нь сэргэж, эрүүл мэндэд нь ч тустай хэмээн сэтгэл судлаач эр онцолжээ. Эр хүн сэтгэл санааны байдлаа тодорхой хэмжээнд байлгахын тулд долоон хоногт дөрвөн найзтайгаа хоёроос доошгүй удаа уулзахад л хангалттай гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9779
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих