Чойбалсан хотод зуны цагт нүд хужирлаж, амралт чөлөөт цагаа
өнгөрүүлэх газрын нэг нь Тусгаар тогтнолын талбайн усан оргилуур байдаг.
Гэтэл энэ зун усан оргилуур ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү
дуут усан оргилуурыг бүрэн засварт оруулах шаардлагатай болсон ч төсөв
хөрөнгө дутагдалтай байгаа аж.
Усан оргилуурыг засахад 10 сая орчим төгрөг шаардлагатай гэнэ. Тухайлбал, усан оргилуур 8 мотортойгоос 6 нь шатчихсан. Нэг ширхэг мотор л гэхэд сая гаруй төгрөгийн үнэтэй. Мөн усан оргилуурын цахилгааны холболтыг бүрэн шинэчлэхгүй бол хаа сайгүй богино холбоо үүсч, доголдуулдаг аж. Ингээд тооцвол 6 ширхэг мотороос гадна дахиад 2-3 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийх хэрэгтэй байгаа гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих