"АТГ-ынхан "Хаан жимс”-т нэгжлэг
хийлээ. Н.Алтанхуягийн хувийн эдлэнд халдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд
халдлаа” гэж нэг хэсэг сүржигнэв ээ! Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
хүчний байгууллагынхны ажилд хэрхэн саад хийснээ яагаад ярихгүй байгаа
юм бол. АТГ "Г.Дэнзэнг прокурорын зөвшөөрлөөр баривчилсан” гэдгээ албан
ёсоор мэдэгдсэн. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж
"Г.Дэнзэнг хуулийн дагуу л баривчилсан юм билээ. Тэгэхээр бид тэдний
хуульд нийцсэн ажиллагааны талаар хөндлөнгөөс юу хэлэх вэ” гэсэн утгатай
тайлбарыг сэтгүүлчид өгсөн нь бий. Харин Г.Дэнзэнг баривчилсны
дараахан АТГ ба Н.Алтанхуягийн хооронд багагүй адал явдал өрнөсөн
сурагтай. Хэрэг явдал яг "Хаан жимс”-т ч өрнөөгүй юм байна. Харин
хуучин Гэмтлийн эмнэлгийн хажууханд орших протейзийн үйлдвэрийг экс
Ерөнхий сайд хувьчилж авсан сурагтай. Тиймээс
АТГ-ынхан тэнд нэгжлэг хийх үеэр Н.Алтанхуяг гэнэт гараад ирж. Тэгснээ
"Та нар миний юманд битгий хүр. Би юу ч өгч явуулахгүй” гээд АТГ-ынхны
өмнө тэгнээд хэвтчихэж. Яадаг улаан туг вэ! "Хүчний байгууллагын үйл
ажиллагаанд зориуд саад хийсэн” гэгдэж Н.Энхбаярдуулах шахсан байгаа
биз. Ингэж байхаар Д.Арвинг дуудчихгүй. Өөрөө эхэлж өдчихөөд дараа нь
"АТГ-ынхан Н.Алтанхуягийн бүрэн эрхэд халдлаа” гэж дүвчигнэх ч гэж.
Хууль тогтоох байгууллагын гишүүн, тэр тусмаа эрх баригч намын дарга,
Ерөнхий сайд байсан хүн хуулийг ингэж үл хүндэтгэнэ гэж байх уу.
Удахгүй Н.Энхбаяр дээр нулимсаа цийлэгнүүлээд "Өнөөдүүл чинь манай
хүргэнийг баривчилчихсан. "Яадаг юм. Хөлийг минь гозгонуулбал
гозогнуулаг” гээд янзыг нь үзэж, хурааж авч явах гэсэн хэдэн цаасан
дээр нь гараад хэвтчихсэн. Яах ч үгүй байна лээ” гэж хов дуулгах юм
болов уу.
Н.Алтанхуяг аа, Д.Арвинг дуудахгүй яасан юм бэ... Ингэж хэлэх болсон нь бас учиртай. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх сэтгүүлч Р.Эмүжинд АТГ-ын байрнаас хэрхэн гарч зугтсан тухайгаа онц сонирхолтой, адал явдалт кино шиг ярьж өгчээ. Тэрбээр "Гарч гүйгээд машин, жолооч хоёроо хайгаад явж байтал нөгөө АТГ-ын залуу надтай зууралдаад, хоёулаа гудамжинд урд хойноо орно биз дээ. Гэтэл нэг харсан хажууханд Д.Арвин явж байна. "Д.Арвин, эд нар намайг баривчлах шийдвэргүй байж хорих гээд байна, ингэж болдог юм уу?” гээд нэрээр нь дуудаад хэллээ. Тэгсэн Д.Арвин "Үнэмлэхээ үзүүл, яагаад байгаа юм , тэр баривчлах бичиг чинь хаана байна” гээд ёстой даналзлаа. Биднийг ингээд гудамжинд хэрэлдэх, зодолдох, учирлахын хооронд зогсч байтал азаар "ажнай” Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү хоёр хүрээд ирлээ. Би чинь бөөн баяр. УИХ-ын гурван гишүүнээр хамгаалуулаад баатар. Тэгснээ АТГ-аас таван залуу гүйгээд ирлээ. Тэд шууд л " За за, өргөөд аваад явчихъя” гээд дайрдаг байгаа” гэсэн байх юм.
Н.Алтанхуяг аа, Д.Арвинг дуудахгүй яасан юм бэ... Ингэж хэлэх болсон нь бас учиртай. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх сэтгүүлч Р.Эмүжинд АТГ-ын байрнаас хэрхэн гарч зугтсан тухайгаа онц сонирхолтой, адал явдалт кино шиг ярьж өгчээ. Тэрбээр "Гарч гүйгээд машин, жолооч хоёроо хайгаад явж байтал нөгөө АТГ-ын залуу надтай зууралдаад, хоёулаа гудамжинд урд хойноо орно биз дээ. Гэтэл нэг харсан хажууханд Д.Арвин явж байна. "Д.Арвин, эд нар намайг баривчлах шийдвэргүй байж хорих гээд байна, ингэж болдог юм уу?” гээд нэрээр нь дуудаад хэллээ. Тэгсэн Д.Арвин "Үнэмлэхээ үзүүл, яагаад байгаа юм , тэр баривчлах бичиг чинь хаана байна” гээд ёстой даналзлаа. Биднийг ингээд гудамжинд хэрэлдэх, зодолдох, учирлахын хооронд зогсч байтал азаар "ажнай” Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү хоёр хүрээд ирлээ. Би чинь бөөн баяр. УИХ-ын гурван гишүүнээр хамгаалуулаад баатар. Тэгснээ АТГ-аас таван залуу гүйгээд ирлээ. Тэд шууд л " За за, өргөөд аваад явчихъя” гээд дайрдаг байгаа” гэсэн байх юм.
"Нүүрс”
хөтөлбөрөөс мөнгө иддэг баатар болж АТГ-ынхны овоо хараанд өртсөн
Л.Гансүх УИХ-ын гишүүдээр өөрийгөө хамгаалуулдаг баатар болсон тухайгаа
ийнхүү бахархалтайгаар ярьж өгчээ. Үнэхээр ч тэр "баатар” л даа. Тэр
дундаа Н.Алтанхуягийн даалгавраар орон нутгийн сонгуулиас өмнө гэр
хорооллынхонд хямд үнэтэй нүүрс зарж өгдөг баатар болох гээд эцэст нь их
мөнгөний амтанд орж АТГ-ынхныг "Л.Гансүх нар 13 тэрбум төгрөг завшсан
нь тогтоогдсон” мэдэгдэхэд хүргэсэн овоо муу "баатрууд”. Харин одоо
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нам, фракци нэгт найз Л.Гансүх, хүргэн
Г.Дэнзэнгээ хэргээс мултлахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, тэднийг авардаг
баатрын дүрд тоглохоор зэхэж байна. Хамгийн сонирхолтой нь Л.Гансүхийг
өнгөрсөн оны долдугаар сард Төв аймгийн мөрдөнд хорьсны дараахан тухайн
үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар тэнд
төрийн хамгаалалтынхантай хамт дохиогоо хангинуулан очицгоосон.
Хорихынхныг сэжиглэгдэн саатуулагдаж буй этгээдийнх нь өмнө жагсаасан.
Н.Алтанхуяг төрийн хууль дээр ийнхүү "гишгэж” ёстой булай болсон доо.
Тиймээс дээр дурдсанчлан АТГ-ынхны хурааж авсан цааснууд дээр тэгнээд
хэвтчих бол юу ч биш байгаа биз! Харин тэр үед Н.Алтанхуяг Л.Гансүхийг
эргэж очих далимдаа юу гэж хэлсэн нь одоо ч олны анхаарлыг татдаг. Зарим
баталгаатай бус эх сурвалжуудын ярьж, бичээд байгаагаас харахад, мань
эр ахлах зөвлөхдөө "Охиныг минь энэ хэрэгт битгий хамаатуулаарай” гэж
анхааруулсан гэх. Учир нь "Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа "Цэвэр агаар
сан”, "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбоотой гэнэ” хэмээн хэвлэлүүд
дуулиан болгож, А.Саранзаяа ч телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо
АТГ-ынхан өөрийг нь шалгасан талаар нулимс унаган ярьж байсан билээ.
Гэхдээ одоо экс Ерөнхий сайдын охинтой холбоотой дуулиан яагаад ч юм бэ
намжжээ.
Н.Алтанхуяг, Л.Гансүх нарын дэглэсэн хошин жүжиг Энхбаярдах, Арвиндуулахаар өндөрлөсөнгүй. Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж гэж сонин үзэгдэл энэ жүжгийн бас нэгэн сонирхолтой дүрд гэнэт гарч ирж тоглосон шигээ гэнэт зугтаад явчихав. Г.Дэнзэнг АТГ-ынхан баривчилсан тэр өдөр мань өмгөөлөгч зарим телевизэд зарим хошин нэвтрүүлгийг санагдуулам ярилцлага өгсөн. "Хэл ам нь дультраатсан, харц нь тогтворгүй” гэхмэтчилэн үзэгчид ч түүнийг сошиал ертөнцөөр нэг гайхаж, шоолж байсан удаатай. Харин өмгөөлөгч Д.Содномдорж телевизээр яагаад тийм сонин байдалтай гарсны учир маргааш нь тодорхой болов. АТГ-аас "Г.Дэнзэнгийн өмгөөлөгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
Н.Алтанхуяг, Л.Гансүх нарын дэглэсэн хошин жүжиг Энхбаярдах, Арвиндуулахаар өндөрлөсөнгүй. Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж гэж сонин үзэгдэл энэ жүжгийн бас нэгэн сонирхолтой дүрд гэнэт гарч ирж тоглосон шигээ гэнэт зугтаад явчихав. Г.Дэнзэнг АТГ-ынхан баривчилсан тэр өдөр мань өмгөөлөгч зарим телевизэд зарим хошин нэвтрүүлгийг санагдуулам ярилцлага өгсөн. "Хэл ам нь дультраатсан, харц нь тогтворгүй” гэхмэтчилэн үзэгчид ч түүнийг сошиал ертөнцөөр нэг гайхаж, шоолж байсан удаатай. Харин өмгөөлөгч Д.Содномдорж телевизээр яагаад тийм сонин байдалтай гарсны учир маргааш нь тодорхой болов. АТГ-аас "Г.Дэнзэнгийн өмгөөлөгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
Үнэмлэхийг
нь хурааж авсны дараахан өөрөө зугтчихсан” гэх утгатай мэдээллийг
АТГ.Мон сайтдаа байршуулсан байна билээ. Дуулианы эзнийг өмгөөлж "Од”
болох гэсэн залуу ч бас дуугүй байсангүй. Нэгэн сайтад "Долоогоны
ханднаас 21 дусал уусан. Тиймээс надаас спиртлэг зүйл үнэртсэн байж
магадгүй. АТГ-ынхан намайг айлгасан учраас Г.Дэнзэнг өмгөөлөхөө болилоо”
гэсэн ярилцлага өгсөн байх юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Д.Содномдорж
спиртлэг зүйл хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгөө бариад
өгчихсөн нь энэ. Тэр ч атугай өмгөөлөгчдийн дунд "Өмгөөлөгч хүн
үйлчлүүлэгчээсээ хэзээ татгалзаж байсан юм бэ” гэх яриаг үүсгэжээ.
Адал
явдал ийн өрнөж байх хооронд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ
ашиглахаар шийдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл санаачилж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга
З.Энхболдод өргөн барьжээ. Мань эр өөрийг нь Ерөнхий сайд байх үед
батлагдсан хуулийг өөрийн гараар ийнхүү өөрчлөхөөр шийдсэнд УИХ-ын
гишүүн Ё.Отгонбаяр лав "Таны Засгийн газрын үед хийгдсэн хууль шүү дээ.
Хуулийн байгууллагаар улс төрийн зорилгоор тоглох нь хортой гэдгийг
хожимдсон ч ойлгосон нь сайн” гэж твиттерт Н.Алтанхуяг руу бичсэн бол
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Одоо явж байгаа Эрүүгийн болон эрүүгийн хэрэг
шалган шийдвэрлэх тухай хуулиудын төсөлд энэ чиглэлээр шууд суулгаад
явах” гэсэн "захиалга”-ыг мөн л твиттер хуудсаараа дамжуулан өгчээ.
"УИХ-ын чуулгандаа би угаасаа хоцордог юм” хэмээн сэтгүүлчдэд сайрхсан
С.Дэмбэрэл гишүүн АТГ-т дургүй.
Яг
УИХ-ын гишүүн Лу.Болд шиг. Яагаад гээч. АТГ-аас 2013 онд мөрдөн
байцаалтаар шалгасан албан тушаалын шинжтэй хэд хэдэн хэргийг
прокурорын хяналтаас хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт
үйлдүү¬лэхээр шилжүүлсэн тодорхой хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон
талаар тухайн үед сэтгүүлчид бичиж л байсан. Тэдгээр хэргийн дунд
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн дүү, "Хамар” Т.Ганболд нартай холбоотой
хэрэг бий. Энэ талаар news.mn сайтад 2013 оны арванхоёрдугаар сарын
30-нд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдыг
албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгон, тендер хууль бусаар
сонгон шалгаруулж төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас
шалгасан юм. Түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт
үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хяналтын прокурор С.Алимаа
хэрэгсэхгүй болгожээ.
Т.Ганболдыг
2007 онд хүнд даацын автомашин худалдан авах тендерийг хууль бусаар
шалгаруулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлгийн бэлдцийг
"Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой байтал үеэл дүү
Д.Ирмүүний нэр дээр Хонконгод бүртгэлтэй "Стандарт металс лимитэд”
компаниар дамжуулан авч, гэрээний үнийн дүнгийн зөрүү гурван сая
ам.долларыг завшсан гэх үндэслэлүүдээр шалгасан юм. Мөрдөн байцаалтын
шатанд холбогдох хүмүүст танилцуулалгүй 20 мянган тонн ган бөмбөлгийн
бэлдцийг "Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсэн нь тогтоогдсон байна” хэмээн
мэдээлж байжээ. Дүүг нь ийнхүү хуулийнхан овоо хараандаа авч, нэг бус
удаа хорьж саатуулсан учраас эрхэм гишүүн С.Дэмбэрэл хүчний байгууллага
гэхээр нүд нь хорсох шахдаг болсон юм болов уу.
Лу.Болд,
С.Дэмбэрэл нар тун удахгүй Н.Алтанхуягтай нийлээд АТГ-ын эсрэг дайралт
хийвэл нэг их гайхах зүйлгүй биз. Учир нь Лу.Болд гишүүнийг ч бас АТГ
шалгаж байсан. Ямартай ч улс төр дэх "тул” загаснууд авлигатай
тэмцэгчдийн эсрэг зогсож, бүрэн эрхээрээ хамгаалалт хийж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа ингэж хэлснийг
дахин санацгаа. "Хууль дуудвал зангиагаа засаад очиж бай” гэж. Хятадын
дарга Си Зиньпин "Үнэгний ав”-д гарч, авлигачдыг баривчлууллаа гээд
ард түмэн нь удирдагчаа "Мангас” гэж цоллохгүй байгаа биз дээ. Авлигын
хэрэгт холбогдсон, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг шиг төрийн өндөр албан тушаал
хашиж байсан хятадууд хуулийнханд баривчлагдахдаа оймстой хөлөө
гозолзуулахдаа тулж байна уу. Бүр өмнө нь тэгнэж хэвтчихээд онигоонд
орж байх юм уу.
Лав
л олон улсын мэдээллийн агентлагууд "Хятад түшмэл авлигын хэрэгт
холбогдчихоод хүчний байгууллагынхантай муур, хулгана болж тогложээ”
гэж мэдээлэхгүй л байнадаг. Эрх мэдэлтнүүд ээ, хуулийн өмнө номхон
зогсоод сурчих. Бас төрийн хуулийг хүндэтгэ. Учир нь хууль бол эрх зүйт
төрийн хамгийн том дархлаа билээ. Алийн болгон бүрэн эрхээрээ
хамгаалуулж хуулийнхны өмнө таахалзах вэ. "Хааны алба халаатай, эзний
алба ээлжтэй” гэдэгчлэн бүрэн эрхийн тань хугацаа нэг л өдөр дуусна.
Тэр цагт яах болж байна!
Г.Бонд
Эх сурвалж http://www.info.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9910
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих