Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр,
үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шинэчлэлийн Засгийн газраас төрийн
болон үйлчилгээний салбарт олон жил амжилт бүтээл сайтай ажилласан,
шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хүндэт өргөмжлөлөөр шагнасан.
Харин үүнээс хэдхэн хоногийн дараа түүнийг АТГ баривчлан шалгаж эхэллээ.
Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгчдээс хамгийн нөлөө бүхий эрхмийг хууль хяналтынхан хорьж шалгах болсон нь Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн маш тодорхой дохио гэж тайлбарлах хүмүүс олон байна.
Л.Гансүх бол жирийн нэг зөөлөн боорцог биш. Тэрээр АН-аас УИХ-д хоёр ч удаа сонгогдож Байгаль орчны сайдаар ажиллаж явсан. Нэр нөлөө, тойрон хүрээллээрээ цэвэр агаарын сангийн Н.Хүрэлсүх нараас хол илүү зангарагтай нэгэн. Алтангадас дотроо гол хүмүүсийн нэг гэж яах аргагүй нэрлэгддэг. Л.Гансүхийг дурын нэгэн баривчилдаг жижиг хүн биш.
Л.Гансүхийг барьж хорьж байгаа АН-ын дотоод хагарал ямар түвшинд хүрч ирсэнийг гэрчлэх тодорхой үйл явдал болж байна. АН-ын гол фракц болох УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлсэн "Шонхор” фракц, Х.Баттулгын тэргүүлсэн МоАХ-ныхон Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон, ийм байдлаар дараагийн сонгуульд орвол гарцаагүй ялагдана гэдэгтээ санал нийлж хөдөлж эхэлсэн гэж улстөрийн хүрээнийхэн ярих болсон. Харин хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй байсан "Анти-Алтангадас” оппераци Ерөнхий сайдын шадар хүн, нөлөө бүхий эрхэм Л.Гансүхийг баривчилснаар эхлэв бололтой.
Ойрын өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Амаржаргал нар тун ойрхон шадарлах болсон аж. Тэдний нөхөрлөл ба Л.Гансүхийн баривчилгаанаас улс төрийн ойрын өдрүүдийн зурхай хэрхэн эргэхийн дараагийн цувралаар хүргэх болно.
Т.Цагариг http://www.24tsag.mn/content/61031.shtml
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах
комиссар Э.Амарбат "Ерөнхий сайдын ахлах зөвлөх Лүүмэдийн Гансүх нарт
холбогдох асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Л.Гансүхийг уг
хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм. Үндэсний аудитын газраас
гаргасан дүгнэлтээр уг хэрэгтэй холбоотойгоор улсын төсөвт 3.6 тэрбум
төгрөгийн хохирол учруулсан асуудал яригдаж болзошгүй байна. Сэжигтнүүд
нь нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасантай холбоотойгоор төсвийн
хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж хэвлэл
мэдээллийнхэнд мэдээллэж харин Л.Гансүх энэ бүхнийг үгүйсгэж хөлөндөө
эмчилгээ хийлгэх нэрээр Солонгос улсыг зориод байсан. Түүнийг хилийн
дээс алхасныг хууль хяналтынхан оргон зайлсан гэж тайлбарлаж байсан ч
тэрээр төд удалгүй эх орондоо хүрээд ирсэн. Оргон зайлсан гэх этгээд нь
эх орондоо ирээд байхад АТГ-ийнхэн баривчлаагүй. Өмнө нь эрүүл мэндийн
сайд асан Н.Хүрэлбаатарыг Сингапураас ирмэгц гэрийнхэнтэй нь ч
уулзуулалгүй баривчлан авч явж байсан шиг үйл явдал болсонгүй. "Л.Гансүх
сэргэлэн сүүхээтэй хүн аргалаад тохирчихож гэж” улстөрийн хүрээнийхэн
энэ талаар шивэр авир хийж байв.
Гэтэл түүнийг хоёр өдрийн
өмнө АТГ-ийн баривчлан шалгаж эхэлсэн байна. Үүнийг АТГ-ын мөрдөн шалгах
хэлтсийн дарга Ө.Энхтөр баталгаажуулсан юм.Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгчдээс хамгийн нөлөө бүхий эрхмийг хууль хяналтынхан хорьж шалгах болсон нь Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн маш тодорхой дохио гэж тайлбарлах хүмүүс олон байна.
Л.Гансүх бол жирийн нэг зөөлөн боорцог биш. Тэрээр АН-аас УИХ-д хоёр ч удаа сонгогдож Байгаль орчны сайдаар ажиллаж явсан. Нэр нөлөө, тойрон хүрээллээрээ цэвэр агаарын сангийн Н.Хүрэлсүх нараас хол илүү зангарагтай нэгэн. Алтангадас дотроо гол хүмүүсийн нэг гэж яах аргагүй нэрлэгддэг. Л.Гансүхийг дурын нэгэн баривчилдаг жижиг хүн биш.
Л.Гансүхийг барьж хорьж байгаа АН-ын дотоод хагарал ямар түвшинд хүрч ирсэнийг гэрчлэх тодорхой үйл явдал болж байна. АН-ын гол фракц болох УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлсэн "Шонхор” фракц, Х.Баттулгын тэргүүлсэн МоАХ-ныхон Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон, ийм байдлаар дараагийн сонгуульд орвол гарцаагүй ялагдана гэдэгтээ санал нийлж хөдөлж эхэлсэн гэж улстөрийн хүрээнийхэн ярих болсон. Харин хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй байсан "Анти-Алтангадас” оппераци Ерөнхий сайдын шадар хүн, нөлөө бүхий эрхэм Л.Гансүхийг баривчилснаар эхлэв бололтой.
Ойрын өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Амаржаргал нар тун ойрхон шадарлах болсон аж. Тэдний нөхөрлөл ба Л.Гансүхийн баривчилгаанаас улс төрийн ойрын өдрүүдийн зурхай хэрхэн эргэхийн дараагийн цувралаар хүргэх болно.
Т.Цагариг http://www.24tsag.mn/content/61031.shtml
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4420
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих