АНУ-ын Өмнөд Арканзас мужийн иргэн 116 настай эмэгтэй Гертруд Вивер тус улсын хамгийн ахмад настай хүнээр нэрлэгдлээ. Мөн тэрбээр дэлхийн хамгийн хөгшин хүний жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн байна.
Энэ тухайн Геротлоги судалгааны төв мэдээлсэн байна. Өчигдөр 116 нас хүрсэн Гертруд Вивер хэмээх эмэгтэй Литл Рок хотоос 100 милийн зайд амьдардаг аж. Тэртээ 1899 онд төрсөн Гертруд Виверийг 1900 оноос өмнө мэндэлж, өнөөг хэр нь амьд сэрүүн байгаа хоёр дахь хүнээр тодруулж, Гиннесийн номонд тэмдэглэж байжээ.
Дэлхийн хамгийн хөгшин хүн бол Японд амьдардаг Мисао Окава хэмээх эмэгтэй юм. Тэрбээр энэ жил 116 нас хүрсэн бөгөөд Гертрудаас хэдэн сараар эгч юм. Мисао Окава дэлхийн бүх цаг үеийн хамгийн урт насалсан хүмүүсийн жагсаалтад 11-т бичигджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих