Нью-Йорк хотын оршин суугчид бүсэлхийнээсээ доош чармай нүцгэн пранкер
залуу эмэгтэйг огт тоогоогүй гэнэ. Энэ туршилтыг хэсэг хүмүүс тус хотын
оршин суугчдын анхаарал, болгоомжийг судлах зорилгоор явуулжээ. Тэдний
нууцаар авсан дүрс бичлэг ганцхан өдрийн дотор 1.3 сая гаруй хандалтыг
авсан байна. Биен дээр зурах урлагийг төгс эзэмшигчид будгийн
тусламжтайгаар Леа Юнг гэдэг загвар өмсөгчийн биеийн доод хэсгийг
жийнсэн өмд шиг харагдуулж буджээ. Үнэн хэрэг дээрээ бол бүсгүй хувцас ч
үгүй, дотоож ч үгүй явсан аж.

Ийм төрхтэйгээр Юнг бүсгүй Таймс-сквер талбай, метро, "Макдоналдс", загварын бүтик зэрэг олон нийтийн газруудаар явсан байна. Хувцасны дэлгүүрт ороод пранкер бүсгүй худалдагчаас яг одоо өмссөн байгаа шигээ тийм жийнсэн өмдийг олж өгөөч хэмээн гуйв. Худалдагч эмэгтэй түүнийг анхааралтай ажиглаад доод давхарт очиж үйлчлүүлэхийг зөвлөсөн аж. Бусад хүмүүс түүний гадаад байдалд ямар ч сэжигтэй зүйлийг олж хараагүй гэнэ. Харин ганцхан эрэгтэй метроны хонгил дотор түүний нүцгэн явааг анзаарсан бөгөөд сэмээрхэн шиг гар утсаараа зургийг нь авчээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6299
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих