Дайснаа устгах шийдвэрийг бие даан гаргах чадвартай байлдааны робот хэдийнэ бий болжээ. Цэргийн техник, технологи хөгжсөн орнуудын инженер, эрдэмтэд энэхүү роботуудыг харин одоо хөдөлгөөнт болгох талаар судалж байна Автомат удирдлагаар залж болох, шийдвэр гаргах чадвар бүхий уг техник амьдралд нэвтэрвэл хамгийн түрүүнд моралийн асуудал сөхөгдөнө гэдгийг судлаачид ч онцолно. Хэдийгээр Барууны орнуудын зүгээс байлдаанд хүний амь олноор сүйдэхээс сэргийлж чадна гэсэн тайлбарыг байлдааны роботыг сайжруулах асуудлаар хэлж буй ч нөгөө талаас энэ нь тийм ч төгс шийдэл биш байж мэднэ.
Зөвлөлт, Финландын дайны үед өдөрт 1300 орчим хүн нас барж байсан гэх тоо бий. Гэтэл 1989 онд Афганистанд өдөрт Зөвлөлтийн гурван цэрэг нас барж байсан гэнэ. Гэтэл 1993 онд Сомалид өдөрт есөн америк цэрэг амиа алдаж байжээ. Тэгвэл гар нь чичирдэггүй, байгаа алддаггүй, ядардаггүй, сандардаггүй машиныг цэргийн оронд ашиглачихвал энэ асуудал шийдэгдчих мэт. Эцсийн дүндээ, өдөрт хэдэн робот-цэрэг ашиглалтаас гарсан ч олон нийтийн зүгээс шүүмжлэл, эмгэнэл дагуулахгүй.
Гэвч хөдөлгөөнт роботыг байлдааны талбар руу илгээхэд хэд хэдэн асуудал гарч ирю. Алсын зайнаас байлдагч-роботуудыг удирдах боломж бий болсон ч хүний оролцоо байсаар байна. Тухайлбал, тэрхүү роботуудад, дронуудад тушаал өгөх хүн байлдааны талбараас холгүй байрлах хэрэгтэй болно. Харин дайснууд машиныг удирдаж буй хүнийг хөнөөх, олзолсон тохиолдолд байдал санаанд оромгүйгээр эргэж болох юм. Өөрөөр хэлбэл, роботуудын удирдлагыг дайснууд гартаа авбал энгийн иргэд, өөрийн талын цэргүүд, ажилтнууд руу онилж болно. Энэ тохиолдолд робог ашиглагч тал урьдчилан тооцоолж байснаас ч илүү хохирол хүлээж болох юм.
Дармштадын цэргийн техник, технологийн их сургуулийн мэргэжилтэн Мартин Цигаер тэргүүтэй судлаачдын үззж буйгаар, роботыг байлдаанд ашигласан ч бай, үгүй ч бай тулааны үеэр бие бүрэлдэхүүнд хохирол учирна, хүний амь эрсдэх нь гарцаагүй гэнэ. Тухайлбал, байлдаанд ч бай, терроризмтай тэмцэхэд ч бай, энхийг сахиулахад ч бай байлдааны робот ашиглаж байгаа талд (улс орнууд) хүмүүсийг үй олноор нь хөнөөх боломж гарч ирнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих