Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрийн сайд нарын хэмжээний хурал Малайзын Куала Лумпурт болж, АСЕАН-ын арван орон, Хятад, Австрал, Энэтхэг, Япон, БНСУ, Шинэ Зелланд зэрэг 16 орны эдийн засгийн сайд нар хуралд оролцлоо.
Олон орны сайд нар хуралд бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээрийн худалдааны хэлэлцээний хорооны үйл явцын тухай тайланг сонссон бөгөөд хэлэлцээний гол асуудлаар санал солилцож, барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын гол гол асуудлыг авч хэлэлцлээ. Уг хурал нь хэлэлцээг гишүүн орнуудын удирдагчдын зааварчилгаа ёсоор, 2015 оны сүүлчээс өмнө гол гол асуудлаарх хэлэлцээг дуусгах зорилготой юм.
Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр 2012 оны 11-р сард албан ёсоор эхэлсэн юм. Орчин үеийн, бүх талын, өндөр чанартай, харилцан ашигтай эдийн засгийн түншийн хэлэлцээр тохиролцох зорилготой юм. Өдгөө 8 дахь удаагийн хэлэлцээ хийж байна. 9 дэх хэлэлцээ 2015 оны 8-р сарын эхээр Мьянмарын Найпидавд болох болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих