2. Та өөртөө зориулж хамгийн тааламжтай үнэртэй, дээд зэргийн чийгшил өгдөг гарын тосыг сонго. Гэхдээ өдөр түрхэхэд зориулж нарны хамгаалалттай. Шөнө буюу массаж хийхэд зориулж илүү тослог, тэжээллэг тос сонгох нь зүйтэй. Нарны хамгаалалттай, хөгшрөлтийн эсрэг гарын тос нь ялангуяа зуны цагт гарыг харлаж, үрчлээтэхээс хамгаалдаг. Жишээ нь: 1. Yves rocher Arnica night repair hand cream нь гарт зориулсан маш тэжээллэг шөнийн тос юм. 2.Nivea DNAge anti age hand cream нь нарны хамгаалалт бүхий хөгшрөлтийн эсрэг тос.
3. Нүүрэндээ маск тавьдагийн адил гарынхаа арьсыг ч мөн арчлах хэрэгтэй. Бүлээн устай саванд 1 хх нунтаг хүнсний хивэг, 1 хх овьёос болон 1 хх халбага оливын тос хийгээд гараа 10-15 минутын турш дэвтээ. Тэгээд зөөлөн алчуураар арчаад тэжээлийн тос хангалттай түрхээрэй. Үүнийг долоо хоногтоо дор хаяж 2 удаа хийвэл гарын тань арьс зөөлөн булбарай болох болно.
4. Гарын тань арьс нэг л ширүүн санагдаад байна уу? Элсэн чихэр ашиглан гараа өнгөлөг зөөлөн болгож болно гэж сонссон уу? Орой унтахынхаа өмнө гараа бүлээн усанд гарын шингэн савангаараа угаагаад нойтон байхад нь элсэн чихэр их хэмжээгээр түрхээд зөөлөн үр. Ингэснээр арьсны хуурайшсан эд гуужиж зөөлөн толигор болно. Хамгийн гол нь ингэснийхээ дараа тэжээлийн тос түрхээд массаж хийгээрэй.
5. Сайхан гарыг сайхан хумсгүйгээр төсөөлж болохгүй шүү дээ. Хумсаа Биотиноор тэтгэж илүү бат бөх, эрүүл болгож болно. Үүнийг эмийн сангаас олох боломжтой. Та өөрөө хумсаа янзалж амждаггүй бол ажлаа тараад маникур салоноор ороод гарахаа бүү мартаарай.
6. Мэдээж арьсаа чийглэг сайхан байлгахын тулд ус сайн ууж, жимс ногоо ахиу хэрэглэх хэрэгтэй. Өдөртөө дор хаяж 2 төрлийн жимс идэж, ногоон цай, нохойн хошуутай цай ууж байгаарай. Ингэснээр биеэн дэхь чөлөөт радикалуудыг багасгаж хөгшрөлтийг удаашруулах болно.
7. Гаднаас даарч орж ирээд гартаа тэжээлийн тосоор массаж хийж байхаа хэзээ ч бүү март.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих