Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй олгох зорилгоор
Төрийн үйлчилгээний машин буюу ТҮЦ машиныг бий болгосон билээ. Манай
аймаг ч үүнээс хоцроогүй. үйлчилгээний төвийн зүүн жиүүрт байх ТҮЦ машин
эвдрэл гэмтэл гаргалгүй боломжийн түвшинд ажиллаж байгаа. Харин
үйлчлүүлж байгаа иргэд машинтай харьцах ойлголт тааруугаас зарим нэг
үйлчилгээг авч чадахгшүй байгаа нь гол асуудал болоод байна. Өндөр
настнууд болоод хөдөөгийнхөн энэ машинтай "ойлголцож” барахгүй байгаа
гэнэ.
Настайчуудын гарын хээ гүйцэд танигдахгүй байх, товчлууруудаа
андуурч дарснаар гацааж удаах, иргэний үнэмлэхээ залгиулах зэргээр саад
бэрхшээл цөөнгүй гардаг гэнэ. Энэ тал дээр анхаарч ажиллахыг Иргэний
бүртгэл мэдээллийн хэлтсийнхэнд аймгийн удирдлагууд анхааруулсан. Харин
уг машины үйлчилгээг Мэдээлэл холбооны газар хариуцах ёстой юм байна.
Ямартаа ч энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол түргэн шуурхай
үйлчилгээ маань түгжирч гацдаг болох нь ээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1128
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих