
Өнөөдөр Монголын Залуучуудын холбоо болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хоёрын хамтарч ажиллах болсонтой холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурах үеэр хэвлэлийнхэнд товч тайлбар хийсэн юм. Энэхүү үйл ажиллагаа нь цаашид хамтран ажиллаж нийгэмд байр сууриа олж буй залуу сэтгүүлчдийг дэмжин ажиллах төдийгүй, мэргэжил дээшлүүлэх бүхий талаар туслах ажээ. Мөн түүнчлэн МСНЭ-ийг цаашид явуулах үйл ажиллагааг нь дэмжиж байрны асуудлыг нь дэмжиж ажиллах юм байна Харин МСНЭ Монголын залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжиж мэдээ мэдээллээр хангаж ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хөндөж шудрага нийгмийн төлөө хамтран ажиллана гэдгийг онцолсон юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11732
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих