Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажилласан талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар болон бусад УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс хил дээр очсон. Тэдний томилолтын шалтгааныг Халх голд үүсээд буй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байсан ч өөр учиртай аж.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Дорнод аймгийн Нөмрөгийн заставын орчимд хятад иргэд хил даван орж ирж өвс хадаж байжээ. Зөрчлийг илрүүлж, баривчлах оролдлого хийсэн Нөмрөгийн заставын хоёр хилчинд Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, улмаар иргэдээ хилээр буцаан авч гарсан байна.
Хоёр улсын хилийн цэргийн дунд үүссэн энэхүү үл ойлголцол, сүрдүүлгийн тухай асуудал Хил хамгаалах ерөнхий газарт ирснээр албаны хүмүүс Нөмрөгийн заставт ажилласан байна.

dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12502
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих