УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-д томилолтоор ажиллав. Энэ үеэр хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг хүндэтгэж Москва хот дахь Бутовогийн Коммунарка дахь гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөлөө. Хэлмэгдэгсдийн хөшөөний арчлалт хамгаалалтыг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хариуцуулахаар хүлээлгэж өгөв.
Хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр баривчлагдан хүргэгдэж, мөрдөгдөн шийтгүүлж хэлмэгдсэн 400 гаруй монгол иргэд байсан бөгөөд тэдэнтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан аваад байгаа билээ..

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих