Цэрэгт алба хаахаар очсон ч бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын хоёрдугаар баг Баянхошуу боомтын Есдүгээр заставд алба хааж байсан цэрэг хал цэрэгтээ зодуулсаны улмаас амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр уг хэрэгт хал цэрэг А гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Харин талийгаач Г нь өдгөө 18 настай. Энэ намар цэрэгт татагдан очоод, алба хаагаад хоёрхон сар болж байжээ. Талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа аж.
Тэд хүүгээ цэргийн алба хаалгахаар явуулсанаас биш, бусдын гарт ийнхүү амиа алдана гэж бодоогүй. Иймд маш гомдолтой байна гэжээ. Хэргийг холбогдох газрууд нь шалгаж эхэлжээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих