СӨҮЛ. /Yonhap/. Нэг удаагийн цохилтоор АНУ-ыг газартай нь тэгшлэх чадвартай устөрөгчийн бөмбөг дэлбэлэхэд бэлэн гэж Умард Солонгос мэдэгдсэн байна. Цөмийн жижигрүүлсэн зэвсэг бүтээж чадсан тухайгаа тус улс мөн мэдэгдсэн билээ.
Баллистик пуужингуудад зориулсан жижиг, стандартад нийцсэн устөрөгчийн бөмбөг болон цөмийн бөмбөгийг янз бүрийн төрлөөр харвах орчин үеийн зэвсэгтэй болоход хамгийн сүүлд хийсэн цөмийн туршилт тус болсон гэж Умард Солонгосын "KCNA” агентлаг мэдээлсэн байна.
Умард Солонгосыг АНУ боомилохыг оролдвол ганцхан цохилтоор тус улсыг "газрын хөрстэй нь тэгшлэх" чадвартай устөрөгчийн бөмбөгийн дэлбэлэхэд манай цөмийн эрдэмтэд, техникчид бэлэн байгаа гэж Умард Солонгос сүрдүүлжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих