Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх 2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл их гарч байна.
Өмнө нь сонгуульд нэр дэвшихгүй л гээд байсан мань эр Х.Болорчулуун гишүүнийг давраахгүй гэсэн шалтаг тоочин ийн мэдэгдсэн.
Тэрбээр яагаад нэр дэвших болсон талаараа "УИХ-ын гишүүн Х.Болорчулуун МАН-д элсч, Дорнодоос нэр дэвшинэ гэж сонслоо. Х.Болорчулуун өнгөрсөн дөрвөн жил юу хийж хэрэгжүүлсэн юм. Ирэх дөрвөн жилд тэгж Дорнод аймгаар тоглуулахгүй. Тиймээс би ирэх сонгуульд Дорнодоос нэр дэвшинэ” гэжээ.
Х.Болорчулууныг МАН-д элссэн хэмээх яриа түүнийг ийм мэдэгдэл хийлгэсэн нь эндээс тодорхой байна. Гэхдээ М.Зоригтод Дорнодод мандат олдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус аймагт АН-аас нэр дэвших өрсөлдөөн ширүүн байгаа. Дорнодын АН өөрөө бас дотроо хагаралтай.
Тус аймгаас УИХ-д нэр дэвших эрхийг авахын тулд УИХ, Засгийн газрын гишүүн Р.Бурмаа, тус аймгаас УИХ-д сонгогдож асан Алтангэрэл, Дорнодын АН-ын дарга Д.Цэрэнчимэг, АН-ын ҮЗХ-ны гишүүн Мөнхцэцэг гээд л олон хүн өрсөлдөж буй.
Тэгэхээр М.Зоригтод тус аймагт нэр дэвших мандат олдох эсэх нь эргэлзээтэй юм. Тэгэхээр мөнгөөр эсвэл фракцийн тохироогоор л асуудлыг шийдэж магадгүй юм даа. Түүнээс биш М.Зоригтод Дорнодод АН-аас нэр дэвших квот олдохгүй л болов уу.
Мөн тэрбээр Дорнодод нэр дэвшлээ гээд сонгогдох боломжтой юу гэдэг асуудал ч бий. Харж л сууя. Ийнхүү ирэх сонгуульд нэгнийгээ амалж авцгааж эхэллээ улстөрчид.
М.Галт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих