Өчигдөр Ерөнхийлөгч асан, МАХН-ын
дарга Н.Энхбаяр АН-ын удирдлагуудтай биечлэн уулзжээ. Түүнийг Шадар
сайдаар томилох аман тохироо хэрэгжихээ больсонтой холбоотой энэ уулзалт
тун ширүүхэн болж, ойлголцолгүй салжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар
АН-ын даргын өрөөнөөс бухимдуу гарсан МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бид
өмнөх хэлэлцээрийн үеэрх танай саналыг хүлээн зөвшөөрч болно. УИХ-ын
сонгуульд МАН-тай хамтарья” хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт руу утсаар ярьсан гэнэ. Мөн оройдоо МАХН-ын НБДарга
Ж.Сүхбаатар МАХН, МАН хамтран ирэх 3 сарын 1-нд намын баяраа тэмдэглэх
шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулжээ.
Ийнхүү АН-д хууртсан Н.Энхбаяр МАН-тай хэлэлцээр хийж эхэлсэн
бололтой. Өмнөх хэлэлцээрийн үеэрх МАН-ын санал гэдэг нь МАН, МАХН-ын
эвслийг М.Энхболд удирдана, эвслээс нэр дэвших квотын харьцаа МАН 70%,
МАХН 30% байна гэсэн яриа аж.
П.Мандах Sonin.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15012
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих