Манай Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа "Би улсын дөрөвдэх хүн. Эксель унахгүй. Яагаад би "Ланд 570" унаж болдоггүй юм” гэж томорч байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл түүнээс ч илүү дэлхий дахинд нэр цуурайтсан улсын ерөнхийлөгч, тэрбумтан, урлагийн олон од алдартан эгэл нэгэн шиг амьдарч, дугуйгаар явж, метрогоор зорчин амьдардаг юм байна.
Энэ хүмүүсийн хувьд хөрөнгө чинээ, хийх ажлаар дутаагүй нь ойлгомжтой. Гэхдээ л өндөр албатай, нэр алдар нь дэлхий нийтийн танил болсон хүмүүс энгийн л нэгэн шиг эгэл амьдарч байгаа жишээ цөөнгүй.
Эцсийн эцэст энэ бүхэн хөрөнгө мөнгө, материаллаг байдал нь бидний амьдралд гол биш, хамгийн гол нь хүн шиг хүн байх ёстой гэдэг л энэ.
1. Шведийн гүнж Мадлена

Шведийн гүнж Мадлена нохойгоо хөтлөн гудамжаар явж байгаад нохойныхоо ялгадсыг өөрөө аван хяаж байна.
2. Уругвайн ерөнхийлөгч Хосе Кордано

Уругвайчууд Эль Пепе гэж нэрлэдэг тэрээр ерөнхийлөгчийн бүхий цалин 263 мянган песогийнхоо ихэнхийг буяны үйлст өгөөд өөртөө зөвхөн 26300 песо авч үлдэн хөдөөгийн нэгэн фермд амьдардаг хүн. Өөрөө гал тогоогоо барьж хашаан дахь худгаасаа ус зөөж, 1987 онд худалдаж авсан "Фольксваген Жук" машинаа унадаг хүн. Түүнд банкинд ямар нэгэн данс, тооцоо өр гэж байхгүй.

Ноён Ерөнхийлөгч эмнэлэгт үзүүлэхээр дугаарлаж суугаа нь
3. Лондон хотын дарга

Их Британийн нийслэл Борис Жонсон зангиа ч зүүлгүй, ерийн л нэг биеийн тамирын цамц өмсөөд үүргэвч үүрэн, дугуйгаар ажилдаа явдаг нэгэн.
4. Рейкьявик хотын дарга

Исландын нийслэл Рейкьявик хотын дарга Йон Гнарр зүгээр л таксины жолооч, хошин шогийн жүжигчин байгаад 2010 онд өөрийн "Шилдэг нам”-аа байгуулж гол төлөв уран бүтээлчдийг нэгтгэсэн. Тэрээр орон нутгийн сонгуульд ялж том хотын дарга болоод бас л урьдынхаараа эгэл амьдарч, албан ажлаа амжуулж яваа нэгэн.
5. Нью-Йорк хотын дарга асан

Америкийн Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 13-т бичигддэг нэгэн. Гэхдээ тэрээр метрогоор ажилдаа явдаг хүн. Тэр бас тал хангай шиг асар том өрөө эзлэн данхайж суудаггүй, бусадтай л нэг адил конторлодог байсан гэнэ.
6. Хиппи тэрбумтан Ричард Брэнсон

Ричард Брэнсон агаарын тээврийн Virgin компанийг үүсгэн байгуулагч. Түүний мэдэлд хөгжмийн дэлгүүрүүд гээд олон төрлийн бизнес байж зарим нь дэлхий дахинд түгээл болсон. Заримдаа жаахан гаж төрхтэй байдаг ч тэрээр AirAsia компанийн онгоцонд үйлчлэгч хийж зорчигчдод маш сайн үйлчилсэн гэж байгаа.
7. Google-ийн домог

Америкийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрбумтан Сергей Брин бол компьютерийн бизнесийн домог, Google компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч. Тэр ердөө л гурван өрөө байрахнд амьдарч "Toyota Prius" унаж заримдаа метрогоор зорчдог хүн. Бас Сан-Францискод болдог "Орос цай” арга хэмжээнд очиж орос шөл, банш, гамбир идэх дуртай.
8. Тэрбумгүй тэрбумтан

Duty Free Shoppers сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Чак Фини буяны The Atlantic Philanthropies сан байгуулж боловсрол, эрүүл мэнд, иргэний эрхийг хамгалаах үйлст 6,2 тэрбум доллар зарцуулсан гэдэг. 2020 он гэхэд тэрээр өөрийн бүхий л хөрөнгөө тусламж хэрэгтйэ хүмүүст зориулна гэж амлаад байгаа.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15110
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих