Зүүн бүсийн аварга шалгаруулах идэрчүүдийн волейболын тэмцээн 2016 оны 03-р сарын 25-27-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Дорнод, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн охид, хөвгүүдийн 9 баг оролжээ. Тус тэмцээнээс эхний 3 байрт шалгарсан багууд Улаанбаатар хотноо 2016 оны 04-р сарын 02-09-ний өдрүүдэд болох улсын аварга шалгаруулах идэрчүүдийн волейболын тэмцээнд оролцох эрх авсан юм. Үүнд
Охидын төрөлд: Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар
Хөвгүүдийн төрөлд: Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн багууд шалгарчээ.
Мөн аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээн, Ахмад тамирчин Дамбын Дугаржавын агсны нэрэмжит 24 дэх удаагийн шатрын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд тус тус зохион байгуулагджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих