Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг "Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана.
Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж өөрчлөн найруулж хуулийн төсөлд тусгажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих