Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн билээ.
Тэгвэл Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ. Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байгаа аж.
Зээлийг Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг арилжааны банкуудаар дамжуулан олгох тул тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд зээлийн материалаа бүрдүүлэн банкуудад хандах хэрэгтэй юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих