
Энэхүү хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлийн 442 ажлын байр зарлагджээ. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг танилцуулж, "Оюутны цагийн ажил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна.
Хөдөлмөрийн яармаг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөл бүрдэхээс гадна аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлж, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох томоохон арга хэмжээ болдог гэдгийг зохион байгуулагчид хэлж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1634
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих