
Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн талаар сурталчилгааг хүргэж урамшуулал болон буцаан олголтын хэрхэн бүртгүүлэхийг зааварчилан газар дээр нь явуулж шинээр 6 иргэний ebarimt.mn сайтад бүртгэж татварын "ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэн ажиллав. Гааль, татварын албаны үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааны санал, асуулгыг 40 иргэнээс авч ажиллалаа. EXPO худалдааны тєвд худалдаа, үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа татвар тєлєгч иргэдийн бэлэн мєнгєєр, орлого хураах тасалбараар тєлсєн татварыг тасалбарын дугаараар "АЗТАН”-г шалгаруулав. Энэхүү сугалааны супер азтанаар 6 дугаар сарын татвараа урьдчилан тєлсєн В-15 павлинд худалдаа эрхлэгч 9 дүгээр багийн иргэн Ч.Энхцэцэг шалгарсан байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч татвар тєлєгч иргэдийн дунд "ЧАНГА-ШИВНЭЭ” хєгжєєнт цэнгээнт нэвтрүүлгийг 3 үе шаттайгаар зохион байгуулж EXPO худалдааны тєвд павлион түрээслэгч Э.Ганцэцэг, Б.Оюунцэцэг нарын баг амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.
ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА ДОРНОД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16759
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих