Ямар эрхмүүд нь хилийн цаана оффшор бүсэд хөрөнгөө нуудаг байна вэ гэхээр УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн алба хаагч, барилгын компанийн эзэн, хуульч өмгөөлөгч ч байгаа юм.
Тодруулбал, Хотын мээрийн хүү Э.Чулуудай, гишүүн асан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын нэрс гээд ар араасаа хөвөрсөн юм. Гэвч сүүлийн үед оффшор данстангууд ул мөрөө баллахын тулд нэрээ устгуулж, арилгуулаад байна гэсэн мэдээлэл гарч эхлэв. Ийм мэдээлэл гарч эхэлсэнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор бүсэд данстай нь илэрсэн 49 эрхмийг өнөөдрөөс эхлэн албан ёсоор шалгаж эхэлжээ.
О.Сайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих