"Нийслэл хот Дэнзэнтэй болжээ" гэсэн ёгтлол олон нийтийн цахим сүлжээгээр тарж эхэллээ. Үүнийг лавлаж үзвэл Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн "Гранд Лайн" ХХК -нь Гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх нийслэлийн томоохон төсөлд орж инженерийн шугам сүлжээний зураг төсөл хийсэн хэмээн 347,800,000 төгрөгийг 100% гаргуулан авсан нь шуугиан дэгдээж байсан бол дараагийн үйл явдал нь үнэхээр олон нийтийн дургуйцлийг төрүүлсэн байна. Хотын даргын хүү 11 тэрбумын гэрээ хийж үүнийхээ 50% -ийг мөн одоогийн байдлаар аваад байгаа аж. 4,870,800,000 төгрөгийг мөн гаргуулж авсан тухай "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн тайланд дурдагдсан байна. Ийнхүү хотын дарга Э.Бат-Үүл хүүгийнхээ хамт АТГ-т шалгагдаад эхэлхэд гайхах зүйлгүй баримт олон нийтэд дэлгэгджээ.
|
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих