Наадмын зорилго:
МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд монгол үндэстний соёл, урлагийн их өв санг хүүхэд, өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, ардын уламжлалт зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцахад энэхүү наадмын гол зорилго оршино.
Хамрах хүрээ: ЕБС-ийн 1-12-р ангийн хүүхдүүд
Наадмын төрөл:
1. Ардын аман зохиолын төрөлд /Монгол үлгэр, магтаал, ерөөл магтаал, тууль хайлах/
2. Ардын язгуур урлагийн төрөл /Бүүвэйн дуу, Монгол ардын уртын дуу, олон ястны дуу , монгол хөөмэй, уламжлалт исгэрэх урлаг, аялгуулан исгэрэх урлаг /
3. Монгол бий биелгээ уламжлалт бүжгийн урлагийн төрөл /зүүн монголын үндэстэн ястны бүжиг, ёохор г. м/
4. Ардын хөгжмийн төрөл /хуур, экилийн татлага, товшуурын аяз, домборын кюй, лимбэ, бишгүүрийн битүү амьсгаа, цуур хөгжим , хулсан хуур болон бусад/
5. Хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн төрөл /монгол уран бичлэг, оньсон тоглоомын уламжлалт төрлүүд, монгол уран нугаралт/
Наадмын зохион байгуулалтын үе шат.
Эхний үе шат: Сум, сургуулийн хэмжээнд анхан шатны уралдааныг зохион байгуулж шалгарсан хүүхдүүдийг аймгийн наадамд оролцуулна.
Хоёдугаар шат: Аймгийн хэмжээнд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр наадмыг зохион байгуулж шалгарсан хүүхдүүдийг 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн бүсийн наадамд оролцуулахаас гадна 2014 оны 06 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах "Соёлын өв уламжлагч хүүхэд” үндэсний наадамд оролцуулна.
Гуравдугаар шат: Бүсийн хэмжээнд 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Наадмын зохион байгуулалт:
Наадмын анхан шатны уралдааныг тухайн сум, сургуулиуд өөрийн орон нутгийн ЗДТГ, Соёлын төвийн дэмжлэгтэйгээр үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй.
Наадмын төрөл тус бүрд оролцох хүүхдийн тооны дээд хязгаар 1-16 хүртэл байна.
Аймгийн наадамд оролцогчдын мэдүүлэг, албан бичгийг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өмнө Дорнод аймгийн ХГБХХ-ийн хэлтэст ирүүлсэн байна.
Албан ёсны мэдүүлгийг үндэслэн бүртгэж эрхийн мандат олгоно. Бүртгэл 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн урлагийн танхимд явагдана.
Наадамд оролцогчдын Чойбалсан хотод байрлах байр, хоол, унааны зардлыг тухайн сум, сургуулийн захиргаа хариуцна.
Аймгийн наадамд оролцогчдын шалгаруулалтыг орон нутгийн "Шинэ суваг” телевизийн "Хүүхдийн цаг” нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд нээлттэй сурталчилна.
Тавигдах шаардлага:
Наадамд оролцогчид өөрийн сум орон нутгийн мартагдсан ардын язуур урлаг,дуу бүжгийг сэргээж сурталчлах ба үндэстэн ястны өвөрмөц онцлогийг харуулсан урлагийн хувцастай байна.
Тухайн сумын Соёлын төв нь оролцогч хүүхүүдийн бэлтгэл /дуу бичлэг, хөгжмийн зэмсэг гэх мэт бусад шаардлагатай хэрэгсэл/-ийг сайтар хангахад дэмжлэг үзүүлж мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.
Шагнал урамшуулал:
Төрөл тус бүрд 1, 2, 3-р байр шалгаруулж Өргөмжлөл, дурсгалын медаль, Тусгай байр 2-ыг шалгаруулж Талархал, ивээн тэтгэгч байгууллагын шагналыг гардуулна.
Оролцогчдын бэлтгэлийг сайтар хангаж, хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил оролцоог дэмжиж ажилласан сум, сургуулийг шалгаруулж Гран при шагнал олгоно.
Мэдээллийн спонсор: Шинэ суваг ТВ
МҮОНРадиогийн орон нутаг дахь салбар
"Хөх дөл” сонин
Холбоо барих хаяг:Хүүхэд,гэр бүлийн хөгжлийн хэлтэс /www.dornod@nac.gov.mn/
ССАЖГ-ын мэргэжилтэн Т. Оюунбат /oyunbat820@yahoo.com/
ХГБХХ-ийн мэргэжилтэн Н. Дэлгэрсүх /deegii.naiman@yahoo.com/
Лавлах утас: 70584150, 98805680, 89778789
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих