Манай аймагт малчдын хоршоололжих хөдөлгөөн эрчимтэй өрнөсөөр байгаа. Сумдын малчид хоршооллын хэлбэрээр нэгдэн, ноос ноолуур, арьс шир, сүү саалиа бэлтгэн нийлүүлдэг болсон юм. Тэд дан дангаараа бус багийн зохион байгуулалтад орж хөдөлмөрөө нэгтгэснээр ажлын бүтээмж, ашиг орлого нэмэгдэж байгаа хэмээн ярьж байна.
Булган сумын малчин Н.Бямбадорж ахлагчтай "Эсгий дулаалга” хоршоо л гэхэд 2012 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 80 гаруй гишүүнтэй гэнэ. Тус хоршоо нь эсгийгээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн хийхээс гадна элдсэн хонь хурганы арьсаар "эгнэх” уламжлалт технологи ашиглан дээл хийдэг байна. Булган суманд сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр цөөнгүй гарснаас болж малчид хашаа саравчаа галд шатдаггүй материалаар барих сонирхолтой болжээ. Иймээс тус хоршоо блокны үйлдвэрлэл эрхэлж эхэлээд байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих