2014 оны Ялгуусан хэмээх Модон морь жилийн сар шинийн баярыг угтаж
аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс "Ахмад настны нийгмийн
хамгааллын тухай ” хуулийн хүрээнд ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл
үзүүллээ. Сар шинийн хүлээн авалтыг 2013 оны 01 дүгээр\р сарын 27-ны
өдөр "Чадангууд” цогцолборт зохион байгуулж албан газар, аж ахуй нэгжид
харьяалалгүй 220 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Уг
хүндэтгэлийн арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат,
АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг, НХҮХ-ийн дарга
Л.Байгалмаа, нар оролцлоо. Аймгийн Засаг дарга С.Ганбат ахмадуудад аймаг
орон нутгийнхаа хөгжлийн талаар баримталж ажиллаж байгаа болон хийж
бүтээхээр төлөвлөсөн ажлуудаасаа товч мэдээлэл өгөхийн хамт ахмадууддаа
сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөж гарын бэлгээ гардуулсан юм.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээгээр уригдаж ирсэн ахмадуудад гарын бэлэг
гардуулахаас гадна нийт 13 сум болон Хэрлэн сумын 10 багийн Засаг дарга
нараар уламжлуулан албан газар, аж ахуй нэгжид харьяалалгүй
ахмадуудад гарын бэлэг гардуулах юм. Дорнод аймгийн хэмжээнд 2600
гаруй харьяалалгүй ахмад настан амьдарч байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих