Тиймдээ ч нэгнийгээ дэмжин ийнхүү тоглолтын продюссерийн үүргийг гүйцэтгэж байгаа Б.Болдын хувьд өмнө нь ч бас уран бүтээлчдийн тоглолтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Аравдугаар сарын 14-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд сонсогч түмэндээ "Аз жаргалын цэцэг”-ээр бэлэг барих гэж байгаа залуус билетний борлуулалтад бус харин үзэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц, бүх талаараа сэтгэл ханамж өгөхөөр уран бүтээлийг хүргэхээр ажиллаж байна.
Тоглолтод МУГЖ дуучин Д.Энхзул, С.Эрдэнэцэцэг, Х.Болормаа, Л.Болдбаатар, СТА дуучин Я.Гэрэлчулуун, Б.Болд, Э.Чулуунчимэг, дуучин Д.Найдандорж, Б.Уранзаяа нар оролцон ая дуугаа өргөх юм байна.
JUNE
PAPARATSI.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих