Дорнод аймаг оюуны 9-н дэвшил НҮТББ Халхгол сум дахь салбар "Эрүүл идэвхтэй амьдрал”клуб байгуулагдлаа.
Өдөр бүр 8 цагаас 10 цагийн хооронд сургалт, 10 цагаас 17 цагийнхооронд хордлого тайлах эмчилгээ 17 цагаас 19 цагийн хооронд уулзалт ярилцлага хийж энэ бүх үйл ажиллагаа нь Халхгол сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд явагдлаа.
2014.04.24-нөөс 04 сарын 29хүртэл 5 хоногийн сургалт нь 10 цаг хордлого тайлах эмчилгээ уулзалт, ярилцлага нь 50 цаг архины асуудлын талаарх 13 иргэнд зөвлөгөө өгөхөд 10 цаг нийт 70 цагийг зарцуулав.
13 иргэнээс сургалт эмчилгээ тасалсан хүн байхгүй ба өөрийгөө өөрчлөх, гэр бүлээрээ бахархах, эх орноо хайрлах, чин сэтгэлийн ярилцлага хийж 13 гишүүн сургагч багшийн хамт Их тохой руу аялал хийж эх орны сайхнаар бахархаж эрүүл мэдрэмж ярилцлаа.
Мөн энэ сургалтанд хамрагдаагүй олон хүмүүс дахин сургалт явуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд эрүүл идэвхтэй амьдрал клубийн тогтмол үйл ажиллагаа явагдахад ажлын байр шаардлагатайбайгаа тул сумын ГХУССЗөвлөл ЗДТГ хамтран клубийн байр, дотоод тохижилтыг хийхээр боллоо.
ИТХ-ын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих