Баян-Уул суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Хүүхдийн ая тухтай, таатай орчинд сурч боловсрох цэцэрлэгийн шинэ барилгын нээлт 2016 оны 10 дугаар сарын 20-нд боллоо. Нээлтэнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, сумын Засаг дарга болон бусад төсөвт албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч, сумын иргэд, эцэг эхчүүд оролцлоо.. Уг цэцэрлэгийн барилгын тендер 2013 онд зарлагдаж, нийт 1 тэрбум 540 сая төгрөгийн санхүүжилтээр "Сүхжин” ХХК хийж гүйцэтгэсэн байна.Дашрамд дурдахад Хэрлэн сумын 4-р баг Хан-Уул хороололд баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажил 70 гаруй хувийн явцтай явагдаж байна.Энэ цэцэрлэгийн барилгын ажлын хөрөнгийн асуудлыг ХНХ-н сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар санаачлан, хөөцөлдснөөр Япон улсын хөрөнгөөр баригдаж байгаа юм.Юутай ч хүүхдийн цэцэрлэгийн барилга бага ч гэсэн шийдэгдсээр байна.
dornodmedee.com

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20157
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих