Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын ажил хүлээлцэх комисс энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллав. Батлан хамгаалахын сайдын тушаал, аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч О.Ганзориг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилогдлоо.
Гавьяаныхаа амралтад гарч байгаа Хурандаа Ж.Сүхбаатар нь 19 жил тус штабын даргаар ажиллахдаа жил бүр бусад аймгуудыг манлайлан ажиллаж ирснийг ажил хүлээлцэх комиссын ахлагч, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Баригадын генерал Г.Сайханбаяр онцлон хэлж байв.
Мөн үеэр Хурандаа Ж.Сүхбаатарын ажил хөдөлмөрийг үнэлж, Батлан хамгаалах яамнаас Талархал хүргүүлснийг гардууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих