АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж байгаа билээ.
Тэгвэл сонгуулийн санал асуулга эхлэхийн өмнөх хамгийн сүүлийн санал асуулгын дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг 4 хувиар тэргүүлжээ. Нийт 46 сая гаран сонгогчид шуудангаар болон санал асуулгын байранд саналаа өгөхөөр ирсэн байгаа аж. Дашрамд, хамгийн сүүлийн санал асуулгын үеэр Трамп Нью Хэмпшир "Томоор мөрөөд” гэж уриалсан бол Хилари "Хана бус гүүрийг бүтээн байгуулцгаая” хэмээн уриалсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих