УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа..
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан 4-5 хүнийг шалгаж байгаа тухайгаа Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн. Тодруулбал, Орхон аймгийн харъяат Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг цагдан хориод буй. Мөн энэ хэрэгт хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар тооцон шалгаж байгаа гэдгээ прокуророос мэдээлж байсан юм.
Тэгвэл уг хэрэгт оролцох шүүгчдийг томилжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны хэргийг хуваарилсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих