Энэ оны эхэнд 19.4 сая хээлтэгч тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80.0 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарч байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээллээр 13339.0 мянган эх мал төллөж, 13265.5 мянган төл бойжиж байгаа бөгөөд үүнээс 36.0 мянган ботго, 180.2 мянган унага, 401.6 мянган тугал, 6818.6 мянган хурга, 5829.2 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99.4 хувьтай байна.
Мал төллөлт өмнөх долоо хоногоос 1.3 орчим саяар нэмэгдлээ. Оны
эхний нийт хээлтэгчийн 68.8 хувь төллөж, авбал зохих төлийн 85.5 хувийг
хүлээн аваад байна. Мал төллөлт Дорнод, Өмнөговиос бусад аймгууд 50.0
–иас дээш хувьтай байна. Үүний дотор Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай
аймгууд 80.0-иас дээш хувьтай байна. Өнгөрч буй долоо хоногт нийт
нутгаар хур тунадастай, салхины эрч зарим үед ширүүсч онц аюултай
үзэгдлийн хэмжээнд хүрлээ. Байгалийн гэнэтийн үзэгдлээс шалтгаалж мал аж
ахуйд гарсан хохирол бүртгэгдээгүй байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2089
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих