XIV Далай ламын айлчлал өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж, өнөөдөр айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Далай ламын ес дэх айлчлалыг улс төрийн зорилготой хэмээн хардах хүмүүс цөөнгүй байсан ч, Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс тэр даруйд няцааж "Номын айлчлал” хэмээсэн юм.
Гэхдээ сэтгүүлчид Далай ламтай уулзсан завшааныг алдалгүй IX Богдын хойт дүрийг тодруулсан эсэхийг асуужээ.
Харин Далай лам, "IX Богдын хойд дүрийг Монголоос тодруулсан. Их жаахан байгаа тул 3 нас хүрэхээр нь олон нийтэд танилцуулах нь зүйтэй байх” хэмээн хэлжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20894
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих