Монгол Улсын Баяр наадмын тухай хууль, сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/190 тоот захирамжаар энэ жилийн сумдын баяр наадмын товыг тогтоожээ.
Үүнд:
- Тэгш ой бүхий Баян-Уул, Булган, Матад сумдын баяр наадмыг 2014 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд,
Хошуу байгуулагдсны ой, Их бурхантыг равнайлсны ой, сум байгуулагдсны
ой, Халхголын Ялалт музей байгуулагдсны ой зэрэг дөрвөн ой давхцсан
Халхгол сумын баяр наадмыг 2014 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд,
- Баяндун, Баянтүмэн, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо,
Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот сумдын баяр наадмуудыг 2014 оны 7
дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтож, баяр наадмыг
өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт
даалгалаа.
Уг захирамжийн дагуу Баян Уул сумын түүхт 90-н жилийн ой 7-р сарын 10, 11 өдрүүдэд болох нь тодорлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих