ДЭМБ-ын санхүүжилтээр Монгол Улсын ЭМЯ, ХӨСҮТ, ҮСХ-той хамртан зохион байгуулж буй "Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-ны хяналтын ажлаар ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах шинжээч Д.Даваажаргал, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын эмч Д.Гэрэлмаа нар Дорнод аймгийн Хэрлэн, Хөлөнбуйр, Дашбалбар сумдад ажиллалаа.
Судалгаа явагдсан түүврийн нэгжид мэдээллийн үнэн бодит байдал, хамрагдалт, судлаач нарын өрхийн ба ганцаарчилсан ярилцлага авах үйл явцын хяналт, судалгааны төсвийг зориулалтын дагуу зарцуулсан байдал, санхүүгийн баримтын бүрдэл, цусны сорьцын хадгалалт, дамжуулалтын явцад хяналт хийв.
Ажиллах хугацаанд гарсан ололттой болон анхаарах асуудлын талаар заавар, зөвлөмжийг аймгийн ЭМГ ажилтнууд, судалгаанд цусны сорьц аван ажилласан сувилагч нарт болон аймгийн Статистикийн хэлтсийн ажилтнуудад танилцууллаа.
Мөн өрхийн нийгэм эдийн засгийн болон ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулалт, дамжуулалтын байдалтай танилцав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих