
Монгол Улсад Азийн наадмын аваргыг 67 жилийн дараа авчирсан түүхэн амжилтыг Д.Отгондалай маань бүтээсэн юм. Хүнийг залуу цагт нь, яг амжилт гаргасан үед нь шагнаж байх нь тамирчид, дасгалжуулагч нарын сэтгэлгээ, цаашдын амжилтад хүрэх, сэтгэл зүйн бэлтгэлийн тулгуур зарчим болно гэж мөхөс би ойлгодог. Саяханы "РИО 2016" олимпийн наадмын хүрэль медалийг ямар нөхцөл байдалд авчирснийг ойлгоосой. Мөн тамирчид амжилт гаргахад багш, дасгалжуулагчийг салгаж ойлгохын аргагүй. Ё.Төмөрбатаа багш олон жил боксын спортын хөгжилд, ялангуя хөдөө орон нутгийн боксын спортод бодитой хувь нэмрээ оруулж байгаа эрхэм хүн бөгөөд цаашид улам амжилт гаргах бололцоотой юм. Тэрээр олон шавь төрүүлсэн бөгөөд өнөөгийн боксын шигшээ багийн гол цөм түүний шавь нар эзэлж байна. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, боксын эмэгтэйчүүдын шигшээгийн дасгалжуулагч Б.Энхтайван, эрэгтэй боксын шигшээ багийн тамирчин Д.Отгондалай, Шинэбаяр, Э.Идэрхүү, боксын эмэгтэйчүүдийн шигшээ багт Эрдэнэтуяа, Алтанчимэг, эмэгтэйчүүдийн идэрчүүдийн шигшээ багт Дэлхийн идэрчүүдийн хүрэл медэльт Ангараг гээд дурьдахалд хангалттай жишээ байна. Боксынхон олимпиос медалийн буухиагаа таслаагүй байгаа нь боксын шигшээгийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарыг төрийн дээд шагналаар хугацаа алдалгүй шагнахыг хичээнгүйлэн хүсэх байна. Боксын холбоо, бусад холбогдох байгууллагууд, орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч, тодорхойлолт, албан бичгийг Төрийн дээд байгууллагад уламжилж хандах нь зөв байх аа. Дэмжиж байгаа иргэдэдээ талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, дэмжлэг туйлын чухал байна.
ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих