МАН-ын бүлгийн хурал дээр эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн нутгийн ах болох Ц.Нямдоржийг "битгий дарвалз” хэмээн сүртэй сануулга өгсөн тухай шуум дэгдээд байна. Ч.Хүрэлбаатар гишүүн бол эдийн засаг, санхүүгийн чиглэлээр тэдэн дотроо толгой цохих чадвартай нэгэн бөгөөд түүний амнаас гарч буй үгс тодорхой хэмжээний ач холбогдол, жинтэй гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Тэрээр ойрын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "үнэнч шударга” гэдгээрээ ОД болоод байгаа Ц.Нямдорж гишүүн рүү чиглэсэн айхтар факт бүхий хатуу үгсийг хайр найргүй сумлан илгээж, ер нь 65-ын бүлэгтээ чангахан сануулга өгсөн бололтой. Түүний өгүүлснээр бол, Ц.Нямдорж гишүүн одоогийн Сангийн сайд буюу "Хурд”-ын Б.Чойжилсүрэнгээс Хятадын банк оруулж ирнэ гэх аман өгөөш шидэж байгаад долоон байр авчихсан юм байх. Үүнийг нь Ч.Хүрэлбаатар гишүүн сануулж, энэ "НО”-гоо мэдэхгүй, битгий дарвалзаад байгаарай гэж загнасан сурагтай. Хэрэв энэ факт үнэн бол Нямка гишүүнд шууд "Ардын жүжигчин” цолыг ямар ч шалгуур шаардлагагүйгээр, "цэвэр авьяасыг” нь үнэлээд газар дээр нь гардуулбаас зохилтой...
Д.Чингүн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих