Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, хүүхэд хөгжил төвтэй хамтран ахуй засалчийг 2 жилийн хугацаанд ажиллуулсан ба ажлын үр дүнг тооцсон тайлангийн хурал 12 дүгээр сарын 22 нд БОЭТ дээр боллоо. Уг хурлаар сайн дурын гишүүний 2 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлууд, дэвшилтэт үйл ажиллагааг хэлэлцэв.
Ахуй засалч Мики нь ЭМГ, БОЭТ, Хүүхэд хөгжил төв дээр хуваарийн дагуу ажиллаж, ахуй засал эмчилгээ, судалгаа зэргийг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн гэрээс гарах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад тодорхой хугацаанд тодорхой давтамжтай дасгалыг тогтмол хийснээр амьдралын чанарт өөрчлөлт гарч босох, суух, алхах, өөрийгөө асрах үйлдлүүд эрс сайжирсан байна. Мөн асран хамгаалагч болон ЭМБ-ын ажилтнуудад ахуй заслын сургалтыг хийсэн нь энэ мэргэжил зайлшгүй хэрэгцээт мэргэжил болохыг харууллаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21552
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих