Намын батлахаа үрэгдүүлсэн гишүүд болон шинээр Ардчилсан намд элсэх хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж шинэчилсэн бүртгэлд оруулахыг аймаг, сумын АН-ын удирдлагуудад үүрэг болгосон тушаалыг АН-ын дарга З.Энхболд гаргажээ. Мөн шинэчилсэн бүртгэлийг АН-ын төв байранд хийхийг уг тушаалаар үүрэг болгосон байна.
Ингэснээр намын гишүүнээр шинээр элсэж байгаа иргэд Ардчилсан намын даргын сонгуульд санал өгөх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэллээ. Орон нутагт цас зудтай байгаа учир шинэчилсэн бүртгэлийн явц удаашралтай байгаа гэдгийг ч тэрээр онцолсон юм. Шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх юм.
АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт уулзалт хийгээд байгаа юм. Өнөөдөр Төв аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна. АН-ын даргад нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн хорооноос баталсан дотоод журмын дагуу уулзалт, сурталчилгаагаа хийж байгаа юм. Тухайлбал, нэг нэр дэвшигч сурталчилгаандаа хоёроос илүү машин авч явахгүй, 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор штаб байгуулахгүй байх зэргийг журмаар зохицуулсан байна.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21568
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих