Улаанбаатарын хотын агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрснийг
эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнгөрсөн сард Сүхбаатарын талбайд өрнөсөн
юм.
Тэд иргэдийг дахин уриалж, энэ сарын 28-нд төв талбайд "Боож үхлээ" хэмээх нэртэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд Улаанбаатарын хүний хөшөөнүүдэд утаанаас хамгаалах амны хаалт зүүсэн байна. Бодит амны хаалт зүүхээс гадна Чингисийн хөшөөнд фотошоп программаар амны хаалт зүүлгэсэн зураг нийтлэгджээ. Эдгээр зургууд нь дээрх жагсаалыг зохион байгуулагчидтай холбоотой байж магадгүй юм.
Т.Мунаа
time.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21808
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих