Дорнод аймагт ирсэн гадаад, дотоодын жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээг чанаржуулж, олон улсын жишигт хүргэх зорилгоор хөрш зэргэлдээ улсын үйлчилгээний байгууллагуудаар туршлага судлах аялал зохион байгуулах гэж байна.
МАНЖУУР ХОТЫН ЗОЧИД БУУДАЛ, ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ.
... АЯЛАЛЫН ЗОРИЛГО: Манжуур хот дахь нэр хүнд бүхий зочид буудал зоогийн газрын үйлчилгээ, үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах.
АЯЛАЛЫН ХУГАЦАА: 3 өдөр 2 шөнө.
АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР;
Эхний өдөр:
06:00 – 12:00. "ӨМӨЗО-ны Алтан эмээл” хотод очно.
12:00- 13:00. Үдийн зоог
13:00- 13:10. "Алтан эмээл” хотоос хятад талын автобусанд сууж "Манжуур” хотруу явна.
15:00- 15:30. Манжуур хотын "Порт” зочид буудалд буудаллана.
15:30-18.00. Чөлөөт цаг
18:30-19:10. Оройн зоог
19:20- 21:00. Шөнийн Манжуур хоттой танилцах аялал
21:20- 23:00. "Порт” зочид буудлын саун, бассейнаар үйлчлүүлэх
23:10- 08:00. Амралт
Хоёрдох өдөр:
08:30- 09:30. Өглөөний цай
10:00- 11:30. "Порт” зочид буудлын үйл ажиллагаа, үйлчилгээний соёлтой танилцах, туршлага солилцох.
• Зочид буудлын маркетингийн үйлчилгээ
• Зочин хүлээн авах үйлчилгээ
• Зочид буудлын өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ (цэвэрлэгээний технологи)
• Рестораны үйлчилгээ (хоол бэлтгэх)
• Зочид буудлын цагаан хэрэглэлийн угаалгын үйл ажиллагаа
11:35- 13:00. "International” цогцолбортой танилцах, үйлчилгээний соёлоос туршлага судлах.
13:00- 14:00. Үдийн зоог
14:20– 16:30. Манжуур хотын "Цас мөсний хотхон” үзэх
16:40- 19:00. Чөлөөт цаг
19:00- 20:00. Оройн зоог (Порт зочид буудал)
20:10- 22:00. Чөлөөт цаг
22:10- 23:30 Биe угаах газрын үйлчилгээний тeхнологи, үйл ажиллагааг судлах
00:00 – 07:00. Амралт
Гурав дахь өдөр:
07:00- 08:00. Өглөөний цай
08:10- 10:30. "Алтан эмээл” хот руу хөдөлнө.
10:30- 11:30. "Алтан эмээл” хотын дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг сонирхох
12:00-13:00. Үдийн зоог
13:20- 15:00. Боомт руу хөдөлнө.
15:00-16:00. Боомтоор гарна.
16:00- 19:00 Чойбалсан хотод ирнэ.
Аяллын үнэ: 250.000 төгрөг
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТСАН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:
• Зочид буудлын үнэ.
• Тээврийн үйлчилгээний хөлс.
• Зохион байгуулалтын, орчуулагч хөтөчийн зардал.
• Хоолны зардал
• Гэнэтийн ослын даатгал
• "Манжуур” хот дотор үйлчлэх автобусны зардал
ДОРНОД ХАҮТ,
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих