"Шинэ Монгол бэлэг” ТББ-аас "Цагаан сар"-аар үндэсний үйлвэрлэлээ дэмжих төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Монгол улс дунджаар 816 мянган өрхтэй юм. Тус ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг өгдөг 100 мянга орчим өрх байдаг бөгөөд нэгэ айл дунджаар 250-30 мянган төгрөгийн бэлэг бэлддэг байна. Энэ нь нийт 25-30 тэрбум төгрөг юм. Үүний 80 хувь нь гадаадын буюу Хятад улсын бараа бүтээгдэхүүн байна хэмээн "Шинэ Монгол бэлэг" ТББ-ын тэргүүн М.Дорждагва мэдээллэв.
Тэрбээр, "Одоогоор дотоодын 30 орчим аж ахуйн нэгж манай төсөлтэй хамтран ажиллахаар болоод байна. Мөн "VTV” телевиз, мэдээлийн 20 гаруй цахим хуудас хамтран ажиллаж байна. Ирэх сарын 01-нээс 1900-2424 дугаарын утасаар бүх төрлийн бэлэгний захиалга авч, үнэгүй хүргэж өгөх юм. Бэлэгний үнэ 2000 төгрөгөөс эхэлж байгаа. Үндэсний баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна” гэлээ.
Э.Энэрэл
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих