Энэ оны өвөлжилтийн байдлын хувьд сумын нутаг дэвсгэрт цасны зузаан дунджаар 19см хунгар газраа 20-25см-тэй буюу Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу цагаан зудархуу гэсэн үзүүлэлтэнд багтаж байна. Нэн ялангуяа сумын төв түүний эргэн тойронд цасны зузаан илүү их байгаагаас шалгаалан сумын төвөөс бэлчээрт гарах малын хөл халцарч цаашлаад мал бэлчээрт гарахад хүндрэл үүсэх төлөв ажиглагдсан тул сумын зүгээс өөрийн нөөц боломжинд тулгуурлан мал бэлчээрлэдэг гурван чиглэлийн дагуу нийтдээ 62 км газарт хунгарласан цасыг хагалж мал саадгүй бэлчээртээ хүрэх мөр гарган ажиллалаа. Дээрх ажлыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Өндөрхошуу багийн Засаг дарга Ж.Батцэнгэл болон тус багийн иргэн Х.Хатанозориг нар хийж гүйцэтгэсэн ба орчмын айл өрхүүд тус ажилд сэтгэл хангалуун байна
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22203
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих