Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойн баярыг тохиолдуулан Чойбалсан хотын "Тусгаар тогтнол"-ын талбай дахь Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ц.Баярхүү, УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Монгол Ардын Намын Хорооны дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Монгол Ардын Намын НАШБ-ын дарга, дэд дарга, гишүүд, дэмжигчид болон Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний 5-р сургуулийн сурагчид ирж оролцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22449
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих