"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэн бүрт эзэмшүүлэх 1072 ширхэг
хувьцааны асуудлаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг
хамгаалах төвийнхөн өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус
төвийн тэргүүн МАлтаншагай 'Төр засгаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа
эзэмшүүлэх болсон ч одоогоор хувьцаагаа авсан хүн маш цөөн байна. 300
мянга орчим өндөр настан болон оюутнуудхамгийн хямдхан нэрлэсэн үнээр
хувьцаагаа Засгийн газарт худалдаад мөнгөө бэлнээр авсан.
Нэг сая иргэн хувьцаа авах сонголтоо хийсэн ч 300 орчим мянган хүн л үнэт цаасны дансаа нээлгэсэн байна. Үлдсэн 1,5 сая гаруй иргэн хувьцааны талаарх ойлголт тааруугаас тэр үү, хувьцаа эсвэл бэлэн мөнгө авахаа шийдэж чадаагүй. Сонголтоо хийж чадаагүй үлдсэн хүмүүст Засгийн газраас анхаарал тавихгүй байна" хэмээн шүүмжиллээ.
Тиймээс хувьцаагаа
авах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг Хувьцаа эзэмшигч, хөрөнтө оруулагчдын
эрхийг хамгаалах төвд цуглуулж, төр засгаар энэ асуудлыг шийдүүлэх ажлыг
эхлүүлэхээр болжээ.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих