Халхын хэцүү То ван санаачлан бүтээсэн 80 тохой өндөр Жанрайсиг бурхан Халхгол сумын нутагт бий. Халхын голын баруун талын дэнжийг дэрлүүлэн наран ургах зүүн өмнө зүг харуулан хэвтээ байдлаар чулуугаар бүтээсэн уг бурханыг 1864 онд бүтээж дуусган их ёслол хийж аравнайлсан гэдэг.
Сэцэн хан аймгийг хамарсан байгалийн гамшиг зуд удаа дараа болж, хүн, амьтан ихэд зутарч, адуу мал үлэмжхэн хорогдсон учир олны тусын тулд энэрэн нигүүлсэгч Жанрайсиг бурханыг бүтээсэн түүхтэй. Нутгийн зон олон уг бурханаа дээдлэн шүтэж найман аюулаас аврагч өрөвч нигүүлсэнгүй Их бурхан хэмээн нэрлэдэг. Учир нь уг бурхан найман мутартай, мутар болгондоо найман оюуныг илэрхийлсэн дүрстэй.
Их бурханыг тойруулан 21 дарь эхийг суугаа байдлаар урлан бүтээсэн. Их бурханыг бүтээхэд 180 гаруй алдартай дархан ур ухаанаа шавхан ажилласан бөгөөд 1000 орчим энгийн ард гар бие оролцсон аж. 150 жилийн өмнө бүтээсэн түүх, соёлын энэ гайхамшигт дурсгал Дорнод нутгийнхны бахархал болон сүндэрлэсээр байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2424
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих